Батлав. Сургалтын менежер............................................................./С.Наранцэцэг/ Анги: Нэр:.......................... Нэгж хичээл:Эдийн засгийн суурь ойлголт “А” 1. Гар утас хүний ямар хэрэгцээнд хамаарах вэ? а/Оршин суух болон материаллаг хэрэгцээ б/ Анхдагч болон оюун санааны в/ Соёлын болон хувийн хэрэгцээ г/ Тансаг зүйлийн хэрэгцээ 2. Инженер Д.Цогтсайхан үйлдвэрлэлийн шат дамжлагыг хялбаршуулж цөөлсөн суурь машин бүтээж зохиогчийн эрхийн патент авчээ. Энэ нь өмчийн илрэх ямар хэлбэр вэ? а/Биет байдал б/биет бус байдал в/Аль аль нь биш г/Аль аль нь зөв 3. Эд хөрөнгийг шууд мэдэлдээ байлгаж эдлэх боломжтой байхыг ..........гэнэ. а/Эзэмших б/Ашиглах в/Захиран зарцуулах г/Хэрэглэх 4. Хүний хангагдаагүй хүслийг ............................. гэнэ. 5. Газар, хөдөлмөр, капитал гурвыг юу гэж нэрлэдэг вэ? а/Зайлшгүй хүчин зүйлс б/Үйлдвэрлэлийн хүчин зүйл в/Уламжлалт хүчин зүйл 6. Эд хөрөнгө өмчлөх эрхийг хэд ангилдаг вэ? а/2 б/3 в/4 г/5 7. Үйлдвэрлэлийн зарцуулсан нэгж нөөцөөр бүтээсэн бараа үйлчилгээний тоо хэмжээг ............ гэнэ. а/ Үйлдвэрлэлийн ашигт ажиллагаа б/Хөдөлмөрийн бүтээмж в/ Үр ашиг г/ Ашиг 8. Газрын хэвлийн түүний баялаг, ой түүний дагалдах баялаг, ургамал ан амьтны нөөц зэрэг нь ямар өмчид хамаарахдах вэ? а/Орон нутгийн өмч б/Олон нийтийн байгууллагын ба сангийн в/Төрийн г/Шашны 9. Хувийн мэдлээс улсын мэдэлд шилжүүлэхийг .................гэдэг. а/Хувьчлах б/Өмчлөх в/Ашиглах г/Нийгэмчлэх 10. Бүтээгдэхүүн болон үйлчилгээ үйл ажиллагааны үр дүнг солилцохын тулд үйлдвэрлэгч хэрэглэгч нар үнэ тоо хэмжээг тодорхойлж харилцан ажиллах хүрээг юу гэж нэрлэх вэ? а/Дундаж орлого б/Зах зээл в/Зах зээлийн бүтэц г/Өрсөлдөөн 11. Өрсөлдөөний хэлбэрүүдээс бурууг дурдсан бол аль нь вэ? а/Борлуулалтын өрсөлдөөн б/Үнийн өрсөлдөөн в/Шударга өрсөлдөөн г/Технологийн өрсөлдөөн 12. Олигополь гэдэг нь юу гэсэн утгатай үг вэ? а/Давуу эрх б/Нэг борлуулагч в/Цөөн худалдагч г/Олон худалдагч 13. Бүтээгдэхүүний хамтран борлуулах ажлыг зохион байгуулах зорилготой монопольт нэгдлийг юу гэж нэрлэдэг вэ? а/Карьтел б/Синдикат в/Трест г/Концерн 14. Зах зээлийн сул талыг нэрлэнэ үү?..................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................... 15. Өмч хувьчлалын зорилгыг нэрлэнэ үү?................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................... Батлав. Сургалтын менежер............................................................./С.Наранцэцэг/ Анги: Нэр:.......................... Нэгж хичээл:Эдийн засгийн суурь ойлголт “Б” 1. Нөөц баялгийг дотор нь ....................гэж ангилна. а/Эд зүйлсийн үйлдвэрлэл, эд зүйлсийн биш үйлдвэрлэл б/Чөлөөт баялаг ба үйлдвэрлэлийн нөөц баялаг в/Үйлчилгээний хүрээ ба үйлдвэрлэлийн хүрээ г/ Биет ба биет бус өмч 2. Хувьцаа эзэмших, хоршоолол, нөхөрлөлийн өмч, хамтын үйлдвэрлэлийн өмч нь ..........д харьяалагдах өмч юм. а/Нийтийн б/Холимог в/Хувийн 3. Өмч хувьчлалын зорилгод хамаарахгүй зүйл аль нь вэ? а/Эдийн засгийн бүтцийг өөрчлөн шинэчлэх б/Хувийн секторыг бий болгох в/ Үндэсний хөрөнгөлөг бүлгийг бий болгох г/Улсын төсвийн санг арвижуулах 4. Хүмүүсийн хэрэгцээний хангамжийг ......................гэнэ. 5. “Энэ минийх”, “энэ надад харьяалагдана”, “энэ чинийх биш”, “энэ хүнийх” зэрэг нь ямар нэр томьёонд харьяалагдах үг хэллэг вэ? а/Өмч б/Өмчийн харилцаа в/Өмч хувьчлал г/Өмчлөгч 6. Үйлдвэрлэлийн боломжийг бүрэн дүүрэн хүчин чадалд нь хүргэж ашиглах явдлыг илэрхийлдэг үзүүлэлтийг юу гэж нэрлэдэг вэ? а/ Үйлдвэрлэлийн ашигт ажиллагаа б/Хөдөлмөрийн бүтээмж в/ Үр ашиг г/ Ашиг 7. Ашгийг дотор нь хэд ангилдаг вэ? а/2 б/3 в/4 г/5 8. Акци /хувьцаа/ эзэмших, хоршооллын өмч аж ахуй нэгдэл нөхөрлөлийн өмч зэрэг нь өмчийн ямар хэлбэрт хамаарагдах вэ? а/Орон нутгийн өмч б/Олон нийтийн байгууллагын ба сангийн в/Төрийн г/Хувийн 9. Соёлын хэрэгцээнээс давж буй бүх зүйлийг ...............гэж тэмдэглэдэг. а/Нийгмийн хэрэгцээ б/Оршин суух хэрэгцээ в/Тансаг хэрэгцээ г/Хоёрдахьч хэрэгцээ 10. Зах зээлд оролцогчдын хооронд үйлдвэрлэл болон таваарыг худалдах, худалдан авах талаар бусдаас давуутай нөхцлийг олж авахын төлөө явагдаж байгаа тэмцэлдээнт харилцааг ................ гэнэ. а/Дундаж орлого б/Зах зээл в/Зах зээлийн бүтэц г/Өрсөлдөөн 11. Өрсөлдөөний зах зээлд гүйцэтгэх үүргээс бурууг дурдсан бол аль нь вэ? а/Баталгаажуулах хэрэгсэл б/Бүтээмжийг урамшуулах в/Баялгийг бүтээх 12. Монополь гэдэг нь юу гэсэн утгатай үг вэ? а/Олон борлуулагч б/Нэг борлуулагч в/Цөөн худалдагч г/Олон худалдагч 13. Бие даасан аж ахуйн нэгжүүдийн хувьд оруулсан өмч бүхий томоохон аж ахуйг ..............гэнэ. а/Корпораци б/Синдикат в/Трест г/Концерн 14. Зах зээлийн давууу талуудыг нэрлэнэ үү?.......................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................... 15. Зах зээлийн үндсэн шинж:.......................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................
|
. 2011-03-18 -