Боловсрол

. 2011-03-27 - Сурган хүмүүжүүлэх зөвөлгөө

Багшлах хөдөлмөрийн онцлогын талаар:
 Багшлах хөдөлмөр ихэд бүтээлч үйл ажиллагаа бөгөөд мэргэжлийн сэтгэлгээ, ур чадвартаа тулгуурлан сурагчидаа таньж түүнийхээ үндсэн дээр тэдэнтэй харилцах урлаг юм.
Багшлах хөдөлмөрт бусад хөдөлмөрөөс ялгаатай олон онцлог байдаг тэдгээр онцлогуудаас заримыг нь тоймлон авч үзвэл:
  1.  Багшийн хөдөлмөр олон талтай, объект нь нэгэн зэрэг субъект болдог.
  2. Амжилт нь багшийн хувийн чанараас, хамт ажилладаг багш нарын үйл ажиллагаанаас ихээхэн хамаардаг.
  3. Багшийн ажиллаж буй субъектийг тэр бүр амархан таних боломжгүйгээс зөрчил бэрхшээлтэй байнга тулгарч, үргэлжийн хөгжил хөдөлгөөнтэй учирдаг.
  4. Багшийн ажлын үр дүн богино хугацанд тэр бүр харагддаггүй.
  5. Сурган хүмүүжүүлэх ажилд гарсан алдааг засч залруулахад маш их хүч энерги, цаг хугацаа шаарддаг.
  6. Шавь нартаа хандаж хэлсэн үг, хийсэн үйлдэл бүхэн нь сурган хүмүүжүүлэх хэрэглүүр болдог учир багшаас тэдний сэтгэл оюуныг мэдэрч ажиллахыг тус тус шаарддаг.
             Энэ  бүгдээс авч үзвэл: Багш хүн бие хүний төлөвшил , соёлын өөрчлөлт, харилцаа ёс суртахууны үүрэг хариуцлагыг үүсгэн , суралцагчийг хөгжүүлж, төлөвшүүлэхэд чиглэсэн  олон талт нийлмэл хөдөлмөр эрхэлдэг нь тодорхой юм.























Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх ::

Сэтгэгдлүүд

Миний тухай

Сурган хүмүүжүүлэх

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. AzjargalL
Бичлэг: 5 » Нийт: 27
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax