. 2011-03-15 - Эцэг ,эхчүүдэд өгөх зөвлөгөө
Хэрвээ та хүүхэдтэй бол тэднийгээ анхааралтай ажиглаарай гэж зөвлөе. Таны хүүхэд хачин жигтэй зүүд зүүдлэж, таныг гэнэтийн ноцтой асуултаар гайхшируулж мөн ургамалтай ярьж байнуу ? хэрвээ таны хүүхэд нууцлагдмал, дуу цөөтэй, бусад хүүхдүүдтэй ярилцах дургүй бол “кристалл хүүхэд” байж болох талтай. Бид бүгд индиго хүүхдийн талаар сонсож байсан. Индиго гэдэг нь тэдний аураны өнгийг хэлж байгаа юм. тэгээд юу гэж? Хэмээн та асуух байх. Хамаг учир нь зөвхөн аураны өнгөнд байгаа хэрэг биш бололтой. Тэдний зан байдал нь энгийн хүнээс их ялгаатай. Тэд хараат биш бөгөөд бидний уламжлалт аргаар хүмүүжүүлэхэд хүндрэлтэй. Тэдний хүсэж буй зүйлээс нь өөр зүйл хийлгэх гэж оролдох хэцүү. Тэд энгийн сургуульд суралцахад хүндрэлтэй. Индиго хүүхдүүд боловсролын уламжлалт хэвшмэл хэв байдлаас олон зүйлийг эсэргүүцдэг. өнгөрсөн зууны 40-оод оноос эхлэн анх индиго хүүхдүүд гарч ирсэн гэж үздэг. Тэднийг 70-аад онд хиппичүүд, харин 70-аад онд панкууд гэж үздэг байжээ. Нйигэм тэднийг эсэргүүцэж байсан боловч тэд энгийн журамт нийгмийн зүгээс ямар ч дэмжлэг, сайшаалаар дутагддаггүй байсан. кристалл хүүхдүүд нь индиго хүүхдүүдийн дараагийн хэлбэр гэж хэлж болно Кристтал хүүхдүүдийн талаар анхлан 20-р зууны сүүл, 21-р зууны эхээр ярьж эхлэв. Тусгай төхөөрөмжөөр авсан гэрэл зураг дээрх тэдний аура нь дугуй биш харин талст хэлбэртэй байгааг судлаачид ажиглажээ. Энэ зураг авалт хүртэл хүний аурагийн бүхий л зургууд дугуй хэлбэртэй байжээ. кристалл хүүхдүүд нь индиго хүүхдүүдийг бодвол энгийн хүүхдүүдээс илүү их ялгаатай. Ийм хүүхдүүд бие даасан байдалтай, энгийн хүүхдүүдийн тоглоом тэдний сонирхлыг татдаггүй. Ийм ч учраас энгийн цэцэрлэг сургуульд харилцаан дээр нь асуудал үүсдэг. Мөн ийм хүүхдүүдийн хэл ярианы чадвар их хожуу хөгждөг гэдгийг тэмдэглэх хэрэгтэй. Ийм хүүхдүүд зайнаас мэдрэх /телепат/ чадвартай байдаг учир хэл яриа нэг их чухал биш, тэд өөрсдөө бодол санаа уншдаг тул томчууд ч гэсэн тэднийг ойлгож байгаа гэж боддог.. Кристалл хүүхдүүд оройтож хэлд ороод, мөн харилцаанд нь асуудал гардаг, учир нь тэд хүний мөн чанарыг хурцаар мэдэрж чаддаг. Тэднийг хуурах амаргүй. Ийм учраас томчуудтай харилцах харилцаанд нь нууц далд зүйл байвал тэд дотроо л хадгалж эхлэдэг. Кристалл хүүхдүүд бол хүн төрөлхтөний хөгжлийн дараагийн үе юм. кристалл хүүхдүүд нь байгальд тун хайртай. Энэ тухай түүнд байгаль шинжлэлийн хичээл дээр таниулах гэж оролдох хэрэггүй. Тэд байгалиасаа л ийм мэдрэхүйтэй байдаг. Тэдний өгүүлж байгаагаар тэд амьтан тэр бүү хэл ургамлын хэлийг ойлгож чадна. кристалл хүүхдүүдийн бас нэгэн чадвар нь ирээдүйг харах чадвар юм. Өөрсдөө ч энэ тухайгаа бүрэн ухамсарлаж чадалгүйгээр ойрын ирээдүйг хялбархан хэлж чадна. хамгийн сонирхолтой нь гэвэл эмч нар эдгээр хүүхдүүдийг янз бүрийн сэтгэцийн өөрчлөлттэй хүүхдүүдийн тоонд оруулдаг. хэрвээ таны хүүхэд дээрхи чадваруудыг эзэмшсэн бол түүнд хоёр дахин илүү анхаарал тавих хэрэгтэй. Кристалл хүүхдүүд маш эмзэг, тэднийг сэтгэлзүйч рүү дагуулж явах хэрэггүй.
|
Сэтгэгдэл бичих ::
Найздаа илгээх ::
|
Сэтгэгдлүүд
|
|
|
|