Боловсрол

. 2011-02-21 - 11-Р анги зайн сургалт

Ангилал: Зайн сургалт

2011-2-21 философи Ангилал: философийн тухай ойлголт Философи Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас Харайх: Удирдах, Хайлт Сократ, барууны философийн эцэг Философи буюу Гүн ухаан нь хорвоо ертөнц ба хүний нийгмийн мөн чанар, түүнчлэн хүний амьдралын утга учирын талаар эцэслэн тунгааж, аль болох түгээмлээр зөвшөөрөгдөхүйц тайлбарыг хайж судлах ухаан юм. Философи гэдэг нь грек хэлний "φίλος" буюу дурлах, "σοφία" буюу цэц мэргэн гэсэн хоёр үгний нийлбэрээс гаралтай бөгөөд "цэц мэргэнд дурлах" гэдэг утгаар хэрэглэгдэж байв. Философи гэдэг бол бид улам илүү мэргэн ухаантай болох, өөрийгөө гүн гүнзгий ухамсарлан улам сайн хүн болох зорилгоор үйлдэж, үнэлж цэгнэж, оюун дүгнэлт гаргаж байгаа тэр аргыг бүтээлч шүүмжлэлтэйгээр, системтэй шинжлэн судлах явдал юм. Анхны агуу их философич Сократ философи бол амьдралын сонголт, үйл ажиллагаа болон сэтгэн бодохын зөв зарчмыг олох зорилготой өөрийгөө шүүмжлэлтэйгээр танин мэдэх үйл явц мөн гэж үзэж байв. Сократ асуулт-хариултын аргандаа өөрийн алдаа болон юм мэдэхгүй байгаагаа хүлээн зөвшөөрдөггүй хүмүүсийн биеэ тоосон бодлыг бут цохихын тулд егөөдлийг ашигласан юм. [засварлах] Философи дахь хоёр үндсэн уламжлал 1. Хүний шинж чанарыг шинжлэн судлах 2. Байгаль ертөнцийг судлах - Байгалийг судалсан эртний философичид атом болон түүний олон талын тухай орчин үетэй нэлээд ойролцоо онол сургаал гаргаж байжээ. 17, 18-р зуунд философичид философи дахь хоёр уламжлалыг хүнийг шинжлэх явдалд аваачиж нэгтгэн байгалийг танин мэдэх бидний мэдлэгийн зааг хязгаарыг тодорхойлохыг оролдсон. Энэ шинэ хандлага Декартаас эхэлж хөгжлийн дээд оргил нь Кант болсон. Философичдын дотор философийнхоо эсрэг байр суурьтай хүмүүс байсан. Философи ач холбогдол багатай зүйл судалдаг, эсвэл жинхэнэ биш хуурамч асуудлаар оролддог, эсвэл оршин тогтнож байгаа улс төрийн байгууллагыг зөвтгөхөд л үйлчилдэг гэх мэтээр буруутгадаг байв. Манай үед философийг хамгийн хайр найргүй шүүмжилсэн хүний нэг нь Австрийн философич Витгенштейн байсан юм. Мөн философи нь хүн өөрийгөө таньж мэдэх сонирхолтой салбар юм.Энэ салбарт өөрийгөө яагад энд байгааг юу хийхийг хүсэж байгаагаа ойлгохгүй хүнд илүү тохиромжтой.Тэдний амьдралд энэ салбар тодорхой зорилготой бас яаруу биш уужуу болгоно.Гэхдээ зөвхөн ийм хүмүүст зориулсан юм биш бүх хүнд нээлттэй [засварлах] Мөн үзэх
Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх ::

Сэтгэгдлүүд

Миний тухай

Сурган хүмүүжүүлэх

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. AzjargalL
Бичлэг: 25 » Нийт: 27
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax